top of page

МАНАЙ СУРГАЛТУУД

Манай академийн хамгийн эрэлт ихтэй байдаг сургалт бол яах аргагүй хүүхдийн хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх сургалт юм. Бидний бодлого, зорилт ч энэ сургалтруу түлхүү анхаардаг. Монгол үндэстний дархлаа бол монгол хэлээрээ төгс ярьдаг ирээдүй хойч үе мөн. Тэдний амжилт сайхан харилцаанаас эхэлнэ.

Сургалтын үндсэн хөтөлбөр нь тайзны яриа, жүжигчний уран чадварын хичээлийн программ дээр суурилсан байдаг бөгөөд тод чанга, зөв ярихын дээр баг болон хамтарч, бусдыг ойлгон, нэг зорилгын төлөө бүх анхаарал, сэтгэл зүрхээ зориулах чадвар ч бас үүний нэг хэсэг юм. Уран бүтээл ч, байгууллагын ажил ч, аль аль нь үүнийг шаардана.

Хийж буй ажилаа хичнээн сайн мэддэг байсан түүнийгээ илэрхийлж чадахгүй бол үргэлж нэг алхам ард явдаг. Хүн бүрийн дотор байгаа асар их боломжууд харилцаагаар л амилан ажил хэрэг болдог тул энэ сургалт бүх мэргэжлийн хүмүүст зориулагдсан. Нэг өдрийн, 14 хоногийн, нэг сарын сургалтуудаас сонгон суралцах боломжтой. 

Монголын ШУ-ны ололт нэвтрүүлэх төвийн үндсэн чиг үүргийн дагуу тусгай мэргэжлийн ололтыг иргэдийн амьдралд нэвтрүүлэх олон сургалт бий. Тэдгээрийн тодорхой хэсгийг манай академийн өөрийн хүч, нөөцийн хүрээнд зохион явуулдаг. Нийгэмд шаардлагатай, хүлээлт үүсгээд буй сонирхолтой сургалтуудыг эндээс аваарай. 

© 2015 он. Мэргэжлийн ур чадварын академи. Бүх эрх хуулиар хамгаалгадсан.

  • w-facebook
  • Twitter Clean
  • w-googleplus
bottom of page