top of page

Хүүхэд, өсвөр насныхны хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх сургалт

 

Энэ сургалтыг 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 нас гэсэн 4 ангилаар тогтмол зохион явуулдаг. Сургалт 1 сар үргэлжлэх бөгөөд 7 хоногт 2 удаа, сургалтын 3 цагаар, нийт 27 цагийн хичээлийг хөтөлбөрийн дагуу орж байна.

Хөтлөгч, жүжигчдэд тавигддаг үндсэн шаардлага буюу тод гаргацтай, чанга, өөртөө итгэлтэй ярьж, өөрийгөө зөв илэрхийлэх чадварыг олгох зорилгоор  урлагийн сургуулийн тайзны яриа, жүжигчний уран чадварын хичээлүүдээс түүвэрлэн авч тухайн насны онцлогт тохируулан хябаршуулсан программаас хичээллэдэг нь бусад сургалтаас онцлог юм. Монголд анх удаа зохион явагдаж буй энэ сургалт нь авиа засалч, дуу оруулагч, жүжигчин,  найруулагч багш нар хамтран ажиллаж, удирдан явуулдаг мэргэжлийн түвшний цогц сургалт юм.

5-7 насны хүүхдэд зориулсан анги

 

 

Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, буруу авиаг засахад хамгийн тохиромжтой нас бөгөөд сургуульд орох, бие даах шаардлага үүсч нийгмийн харилцаанд хэл ярианы хөгжлөөрөө өөрийгөө илэрхийлж эхлэх хамгийн чухал үе юм. Энэ ангийн сургалт нь анхан, дунд гэсэн хоёр шаттай бөгөөд анхан шатны ангид авиа зүйн хичээл орж буруу хэлдэг, эсвэл огт хэлж чаддаггүй авиануудыг дасгалын аргаар сургадгаараа онцлогтой.

8-10 насны хүүхдэд зориулсан анги

 

 

Энэ насанд авиа, үсгийн буруу дуудлагатай бол дасгалын аргаар засч болох боловч харьцангуй их хугацаа зарцуулдаг. Учир нь буруу зуршил хүүхдийн тархинд гүн суусан байдаг. Улмаар өөрийнхөө дутагдлыг анзаарч, харилцаандаа хязгаар тавьж эхэлдэг нь бүрэг, өөртөө итгэлгүй байх гэх мэт маш хортой сэтгэл зүйн шалтгаануудыг дагуулж байдаг.Иймд хүүхдийн сэтгэл зүйд чиглэсэн хичээлүүд нэмэлтээр орж эхэлдэг. 

11-13 насны хүүхдэд зориулсан анги

 

 

Үзэл бодол төлөвшиж, ирээдүйн талаарх төсөөлөл өндөр хөгжсэн энэ насныхан ихэвчлэн өөрийгөө нээх, зөв илэрхийлж сурах зорилгоор энэ сургалтанд суудаг. Зарим нь аль хэдийнэ мэргэжлээ сонгоод түүнийхээ төлөө мэдээлэл цуглуулж эхэлнэ. Яг л энэ үед нь харилцааны арга барилд сургаад хүссэн бодсон зүйлээ чөлөөтэй илэрхийлж чаддаг болгочихвол ямар нь мэргэжил сонгосон, түүндээ амжилт олох нь гарцаагүй. 

14-16 насны хүүхдэд зориулсан анги

 

 

Энэ ангид мэргэжлээ, их, дээд сургуулиа сонгоод түүндээ чиглэн бэлдэж буй хүүхдүүд суралцахад илүү тохиромжтой. Цаашид харилцааны болон урлагийн чиглэлийн мэргэжил эзэмших хүүхдүүдийг мэргэжлийн багш нар элсэлтийн шалгалтанд бэлтгэх зорилгоор энэ ангид авч төрөлжүүлэн хөгжүүлдэг. 

© 2015 он. Мэргэжлийн ур чадварын академи. Бүх эрх хуулиар хамгаалгадсан.

  • w-facebook
  • Twitter Clean
  • w-googleplus
bottom of page