top of page

Монголын Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх Төвийн харъяа

 

Мэргэжлийн Ур Чадварын Академи

Тэргүүний мэндчилгээ,
 

Харилцаа бол бүхий л цаг үеийн хамгийн хүчтэй зэвсэг байсаар ирсэн. Үүнийг хэзээ хэрхэн ашиглах, бас яаж ашиглахаас таны ажил амьдрал тэр чигтээ хамааралтай гэж хэлж болно. Сайхан харилцах тухай олон ном, онол, зөвлөмжүүд бий. Гэхдээ яг яаж гэдэг асуулт тэр бүхний ард үлддэг. 

Хэлэх ярих нь гайхалтай тод, хэзээд өөрийгөө төгс ойлгуулж чаддаг хүмүүс бий. Тэд бол жүжигчид. Энэ хүмүүс өөрт оногдсон хэсэгхэн хугацаанд өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ хамгийн сайн ойлгуулаад, араас нь хэн ч асуулт тавих шаардлагагүй болтол сайхан ярьж чаддаг. 

Сургалтанд хамрагдсан хүмүүсээ бид жүжигчин болгохыг зорисонгүй, харин тэдний тод чанга, өөртөө итгэлтэй, ургуулан бодож, төсөөлөн ярих чадварыг нь, яг яаж ингэж яриад байгааг нь дасгалын аргаар өөртөө би болгосон давуу талуудыг нь сургахыг хүссэн юм. Хэрэв та өөрийн бодол санааг бусдад ойлгуулах, итгүүлэн үнэмшүүлэх арга техникийг хайж байгаа бол зөв цэгт ирсэн байна.



Хүндэтгэсэн,



Лувсандоржийн ДУУРСАХ

​Монголын Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх Төвийн тэргүүн

Бидний зарчим

Монгол хүнд монгол хэлээр тод гаргацтай, цэвэр тунгалаг, уран яруу ярьж сурах арга ухаан зааж байгаагийн хувьд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн "Монгол 9 ухаан"-ыг сургалтынхаа суурь бодлого болгон барьж зөвхөн ярьдаг биш, ухаантай ярьдаг баялаг бүтээгч монгол хүнийг хөгжүүлнэ.

Манай түүх

Монголын Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх төв нь иргэдийн амьдралд ШУ-аар батлагдсан ололтуудыг нэвтрүүлдэг бөгөөд манай академи, 2015 оны 2-р сараас эхлэн боловсролын, тэр дундаа харилцааны салбарт ололт нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

© 2015 он. Мэргэжлийн ур чадварын академи. Бүх эрх хуулиар хамгаалгадсан.

  • w-facebook
  • Twitter Clean
  • w-googleplus
bottom of page