
ХҮССЭН САЙТАА ЗАХИАЛ, БАС ХӨГЖҮҮЛ
БОЛОМЖИЙН ТУХАЙ
"БОЛОМЖ БОЛ БЭЛЭГ СОНГОЛТ БОЛ ТАВИЛАН" — Б.Цэнддоо /нийтлэлч/
Биөөрөө
сайтаа хийдэг
Таны санаж, эхлүүлж буй шинэ ажилд яг тохирох вэб сайтыг таниас өөр хэн ч тань шиг сайн мэдэхгүй. Харин та хамгийн энгийн аргаар өөрөө сайтаа хийж чаддаг бол хичнээн сайт хийхийг хүсч байна вэ?


ЭНГИЙН ХЯЛБАР
Сайтаа өөрөө хийж сурахаар шийдсэн бол та заавал нарийн мэдлэгтэй, вэб сайтын программууд мэддэг байх албагүй. Интернэтийн орчин, хэрэглээний программ дээр ажиллаж чаддаг байхад л хангалттай. Хамгийн хялбар мөртлөө хамгийн гоёмсог сайтыг хийж сурахад танаас өөр зүйл шаардахгүй.
ХЭДЭН ЗУУН ЗАГВАР
Вэб сайт хийлгэхээр хандаж буй үйлчлүүлэгчидийн ихэнх хувь нь яг ямар сайттай болохыг хүсч буйгаа өөрсдөө ч мэддэггүй. Тэгвэл таны үйл ажиллагаанд зориулан хийгдсэн загваруудаас сонголтоо хийн захиалах буюу тэдгээрийг ашиглан сайтаа эхлүүлэх нь цаг хугацааг хэд дахин хэмнэх боломж юм.
ХАМГИЙН ОЙР
Фэйсбүк гэх мэт олон нийтийн сүлжээг ашиглан хүмүүстэй харилцаж, хэрэглэгчийнхээ сэтгэгдлийг сонсох нь аль ч бизнест хамгийн чухал. Харин тэр сэтгэгдлүүд таны сайттай холбогдон, харагдаж байвал илүү ойр шийдэл болох бишүү? Энэ мэт олон нэмэлтүүд багтсан таны сайт шинэлэг бөгөөд хэрэгцээт байх болно.
УХААЛАГ
Хэрэглэгчээс захиалга авах хүснэгт холбох, үйлчилгээний цаг өгөх, тусгай мэргэжилтэнг сонгон цаг авах талбар гэх мэт таны ажлыг хөнгөвчлөх шийдлүүд нэмэгдэж таны сайтыг улам ухаалаг болгоно. Утсаар цаг өгөх гэх мэт жижиг ажилаа сайтандаа даатгасан та илүү их зүйл хийж бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
СУРГАЛТ
Сургалт ангиар болон ганцаарчилсан гэсэн хоёр хэлбэрээр явагдна. Мөн онлайнаар болон танхимд заагдах тул өөрийн цаг зав, боломжид тохируулан хүссэн хэлбэрээрээ сонгож болно. Сургалтын явцад өөрийн нэг сайтыг бие даан хийнэ. Үргэлжлэх хугацаа 5 хоног.
ТӨЛБӨР
1. Ангийн сургалт - 250.000₮
2. Ганцаарчилсан сургалт - 280.000₮
3. Онлайн ангийн сургалт - 200.000₮
4. Онлайн ганцаарчилсан сургалт - 250.000₮
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99126-5599 дугаараас лавлана уу.
Асуулт хариултын булгаас өөрийн асуултын хариуг аваарай.