top of page

Нийтлэг асуулт хариулт...

 

Сайтаа нээж, сурталчилгаа байршуулсан өдрөөс эхлэн олон хэрэглэгч биднээс асуулт асууж, хариулт авч байна. Тэдгээрээс хамгийн их давтагдсан нийтлэг асуулт, хариултыг түүвэрлэн хүргэж байна. Та хүссэн хариултаа эндээс авч чадаагүй бол энд дарж бидэнд зурвасаар илгээнэ үү!

01

Ямар кодоор хийдэг сайт вэ?

 

Вэб сайтыг хийхэд HTML хэл буюу кодчилол, Joomla буюу бэлэн загвар ашиглан хийдэг  программ гэх мэт олон янзын хэрэгслүүдийг ашиглаж болдог. Гэвч тэдгээрийн алийг нь ч сурахад нилээн хүч хөдөлмөр, мэдлэг шаарддаг. Харин танд санал болгож буй энэ программ нь интернэтэд суурилсан бөгөөд танаас тийм ч их мэдлэг чадвар шаардахгүй.

02

Сайтыг хэр хурдан хийж сурах вэ?

 

Энэ программ нь энгийн хэрэглэгчдэд зориулсан болохоор хэрэглээний программ дээр ажиллах үйлдэлтэй ижил байдлаар сайтаа угсрах аргаар хийдэг. Тиймээс та хичээлээ анхааралтай сонсоод, даалгавараа цагт нь хийж чадвал ердөө 3 удаагийн хичээл буюу 5 хоногт бүрэн сурах боломжтой. Сургалтынхаа хугацаанд өөрийн нэг сайтыг бүх төрлөөр хөгжүүлэн бэлэн болгоно.

03

Дуу хөгжим, видео оруулж болох уу?

 

Бололгүй яахав. Та сайтаараа дамжуулан хэнд юу харуулахыг хүсч байна, тэр бүгд л орох хэрэгтэй шүү дээ. Зөвхөн дуу хөгжимөөс гадна зургийн цомгийг маш олон загвартайгаар оруулах, мэню, арын фон ая холбох гэх зэрэг боломжууд бий. Харин таны сайтад яг юу хэрэгтэй вэ гэдгээ та бодож гаргасан уу?

04

05

Домэйн нэр, хостоо яах вэ?

 

Та сайтын нэр буюу домэйн нэрээ өөрөө авах хэрэгтэй. Энэ нь өргөтгөлөөсөө хамаараад янз бүрийн үнэтэй байдаг ба авч болох олон газар бий. Харин хост буюу интернэт орчинд байршуулах төлбөрийг программын үндсэн сайтад төлдөг. Нэг сараас нэг жил хүртэл төлж болох төлбөрийн уян хатан нөхцөл бий. Эдгээрийг сайттайгаа холбох ажиллагаа нь хамгийн чухал ба сургалтаараа энэ чадварыг эзэмшинэ.

Хэлний сонголттой хийж болох уу?

Болно. Та өөрийн хүссэн хэл дээрээ, сонгох хэлний хязгааргүйгээр хэд хэдэн хэл дээр харагдахаар хийж болно. Үндсэн хэлээ ямар хэлээр сонгох, ямар ямар хэл дээр уншигдахыг та сонгон хөгжүүлнэ.

МАНАЙ САЙТУУД

СОНИН ЮУ БАЙНА?

Вэб сайтны дизайн улам бүр ганган өнгөлөг болж тухайн салбарт улам бүр нарийн зориулсан хийцлэлүүд нэмэгдэж байна. Харин энэ бүхнийг өөрийн сайтдаа тусгах хүсэлтэй бол бидэн хандаад үзээрэй!

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Ганцаарчилсан сургалтанд бүртгүүлсэн хэрэглэгчийн ажиллаж буй орчинд хурд сайтай интернэт байгаа бол багштайгаа цаг тохирон өөрийн байгаа газарт хичээлээ заалгах боломжтой боллоо.

ХОЛБОО БАРИХ

Tel: 9126-5599
Skype:
Mail: miniisite55@gmail.com

© 2014 by Miniisite.com Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

bottom of page