Бидний тухай

Захирлын мэндчилгээ
Олон жилийн хөдөлмөр, түүнээс олж авсан арвин туршлагаараа хамгийн чадварлаг жолоочийг бэлтгэн төгсгөх өндөр зорилго тавин ажиллаж буй манай хамт олон, 13 жилийн турш мэдсэн дадсан бүхнээ тантай харамгүй хуваалцаж, таныг хичээн сургахдаа үргэлж баяртай байх болно.
Мөн бидэнд итгэн Дашийдэлэг авто сургуулийг сонгож, алтан шар замдаа гарсан нийт төгсөгчиддөө өөрт хүсдэг сайхан бүхнийг хүсч, унаа нь найдвартай, зам нь дардан, зүг нь өлзийтэй, үйлс нь бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе. Та нартаа баярлалаа.
Дашийдэлэг ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваажав
13 Жилийн туршлагаа танд өвлүүлнэ
Дашийдэлэг авто сургууль нь 2001 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд жолооч бэлтгэх сургалтыг 13 дахь жилдээ явуулж байна. 2001 оноос хойш жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагааг тогтмол чанартай явуулж, нийтдээ 20000 гаруй жолоочийг “В”,”ВС” ангиллын үндсэн сургалт,”В-ВС”,”Д”,”Е” ангиллын ангилал ахиулах сургалт, 7, 14, 21-хоногийн давтан сургалтуудаар бэлтгэсэн.
Манай сургууль нь өнгөрсөн хугацаанд сургалтын материаллаг баазыг сайжруулахад анхаарч ажилласны дүнд 2008 оноос өөрийн эзэмшлийн авто дром байгуулан тохижуулж, мөн 2010 онд 3 давхар сургалт, оффис, үйлчилгээний зориулалтын байрыг ашиглалтанд оруулж үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор тус авто сургууль нь 4 салбартай, дээд боловсролтой 15 ажилтан, тусгай дунд боловсролтой 16 ажилтан, манаач, үйлчлэгч гэсэн нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй, сургалтын болон аж ахуйн хэрэгцээний 36 автомашин, ЗХХД-ийн танхим , авто машины онол зохион байгуулалтын танхим , компьюторын танхим зэрэг анги танхимуудыг бүрдүүлснээр суралцагсдын ая тухтай сурах нөхцөл бололцоог хангасан үйл ажиллагаа явуулж байна.
Бидний дараахь амжилтын эзэд билээ.
-
2003 оны “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл,
-
2004 оны “Шилдэг “ авто сургууль өргөмжлөл,
-
2005 оны монголын шилдэг “ТОР” авто сургуулиудын “ТОР-3” авто сургууль өргөмжлөл,
-
2006 оны “Итгэл хүлээсэн хамт олон” өргөмжлөл,
-
2008 оны “Шилдгийн Шилдэг” авто сургууль өргөмжлөл,
-
2009 оны “Итгэмжлэгдсэн” авто сургууль өргөмжлөл,
-
2010 оны “Шилдэг “ авто сургууль өргөмжлөл,
-
2011 оны “Шилдгийн Шилдэг “ авто сургууль өргөмжлөл,
-
2012 оны “Шилдэг “ авто сургууль өргөмжлөл,
-
2013 оны “Батламжлагдсан” авто сургууль