Sound on/off
Нандин дурсамжийг мөнхөлж үлдээнэ
Jiguur Photo гэрэл зургийн студи
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Зураг авалтын төрлүүд
Жирэмсний сар бүр зурагт буух өөр өөрийн онцлогтой. 5,6-р сарууд бариу хувцастай аятайхан гардаг бол 7,8-р сарууд гэдэс ил харагдахдаа илүү сайхан гардаг.Та аль ч үед нь зураг авахуулсан бай энэ бол хамгийн сайхан, дахин давтагдашгүй дурсамж болон үлддэг.
Таны хүүхдийн хамгийн анхны зураг. Эхээс дөнгөж мэндэлсэн энэ үе хамгийн их дурсагдах аз жаргалтай мөч байдаг.
Хүүхэд эгдүүтэй болоод булцаагаад ирдэг энэ үед нь ээж аавууд хамгийн их зураг дарсан байдаг. Харин хэр чанартай, өнгөтэй дарсан бэ гэдгээрээ шилэгдэж сонгогдсоор дурсамж болон хадгалагдах нь дамжиггүй.
Хүүхэд 3 сар өнгөрөөд толгойгоо даагаад өндийдөг, бусдын үйл хөдлөлийг хараад инээдэг болсон энэ үе бол зурагт хамгийн сайхан гардаг. Тийм ч болохоор гэр бүлийн зураг, олон фонтой зураг авахад тохиромжтой байдаг.
Шинэ хүнтэй болсон бол шинэ гэр бүлийн зураг заавал хэрэгтэй. Тэгээд том жаазанд хийгээд зочны өрөөнд өлгөвөл бүр ч таатай. Хүүхдийн цангинаа, ход ход инээд өдөр бүр сонсож хамгийн стессгүй, хамгийн их инээсэн энэ үед аав ээжийн царай ч цаанаа гэгээтэй харагддаг.
Амьдралын баяр гунигийг хуваалцдаг дотны найзуудтайгаа утсаараа биш мэргэжлийн студид авхуулсан зураг танд бий юу? 20 насандаа, 30 насандаа, 40 насандаа.... хамт өсч хамт өтлөх үнэнч үерхэл ховор, бас нандин шүү дээ
Хурим, насны найр, хүүхдийн төрсөн өдөр, сэвлэг үргээх ёслол, төгсөлтийн баяр зэрэг олон тэмдэглэлт явдалд ирсэн зочдын нүдийг чимж сэтгэлийг баясгах зүйл бол баярын эздийн зурагтай альбом байдаг. Олон хүний гар дамжсан ч элэгдэж үрчийлгүй эзэндээ буцаж ирдэг энгийн биш хатуу хэвлэмэл альбом энэ бүхэнд илүү тохирно. Зургаа, бас альбомоо нэг дороос...
Таны хөрөг болон зохиомжит зурагнууд ажлын ширээ, Онлайн нэрийн хуудас, өрөөны ханыг тань чимнэ гэдэгт итгэлтэй байж болно.
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Зургийн студийг зорин ирж буй үйлчлүүлэгчид маань нэг зүйлээрээ ижил байдаг. Тэд бүгд хамгийн баяр жаргалтай нандин дурсамжаа хадгалан үлдэхээр ирдэг юм. Амьдрал өөрөө биднээр гэрэлтэж, бас биднээр сүүдэрлэдэг болохоор өдөр бүрийг гэрэлтүүлэх нандин мөчүүдийг тань амжиж мөнхөлье!
Зургийн студи бол таны хөдөлгөөнгүй суудаг, номхон зогсдог газар биш, харин хамгийн өөрөөрөө байдаг газар байх ёстой. Манай хамт олон тэр энгийн мөртлөө эгэлгүй дүр төрхийг тодотгон гаргах их үйлсэд ханцуй шамлан зүтгэж буй билээ. Өөрийн, гэр бүлийн, хамт олны, найз нөхдийнхөө дурсамжийг хадгалахаар зургийн студи хайж байгаа бол та хамгийн зөв цэгт ирсэн байна.
Та манайхаар үйлчлүүлэхдээ урьдчилан цаг авч ирвэл илүү тухтай байх болов уу... Захиалга өгөхдөө юуны зураг хэдүүлээ авахуулахаа бичиж үлдээвэл бид бэлтгэлтэй, зургийн санаануудтай хүлээж байх болно.
Харилцах утас: 9400-4595