Нэвтрүүлгийн сэдэв

Дугаар №03 Сэдэв: Гэрлэсний дараах эсрэг хүйсний дотны найз
2014-11-27
Нууц амраг гэж эндүүрч болохгүй. Энэ бол гэр бүлд байдаг бас нэгэн асуудал. Зарим гэр бүл үүнийг хүлээн зөвшөөрч, дотно нөхөрлөж, хэвийн харилцаж амьдардаг байхад зарим гэр бүл үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй хардалтын үндэс болгон бухимддаг байх юм. Тиймээс бид нэвтрүүлгийнхээ 3 дахь дугаарт энэ сэдвийг хөндөн ярилцахаар шийдлээ. Оролцогч эмэгтэйчүүд маань мэдээж өөрсдийгөө хамгаалах болохоор зочин маань эрэгтэй хүн байж, хөтлөгч Үлэмжтэй хань болох нь зүйтэй боловуу.

Дугаар №02 Сэдэв: Амраг шиг эхнэр
2014-11-20
Эрчүүд эхнэрээ өдөр бүр харсаар байгаад удаан хамт амьдрахаараа догдлохоо байдаг гэнэ. Харин шинэхэн амрагаа хүлээн уулзах тэр гэгэлзсэн мэдрэмжийг үе үе дахин төрүүлж байх нь гэр бүлийн харилцааг шинэлэг, дотно, бат бэх байлгах гол түлхүүр юм байна. Иймд бид дараагийн дугаартаа энэ сэдвийг онцлохоор шийдлээ. Харин энэ дугаарын зочиноор өмнө нь бидэнтэй адил бэлгийн боловсрол, дотно харилцааны талаар нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан буюу хүргэхээр зорьж нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэж байсан нэгэн хүндтэй хүнийг оролцуулан хамтран хөтлөх болно.

Дугаар №01 Сэдэв: Хайр дуудсан энхрийлэл
2014-11-07
Халуун цэг нэвтрүүлгийн анхны дугаарын сэдэв нь гэр бүл, дурлалт хосуудын дотно харилцааны илэрхийлэл болсон энхрийлэл сэдвээр ярилцана. Энэ дугаарыг хамтран хөтлөх олны танил зочин нь шинээр танигдаж байгаа эрэгтэй жүжигчин байхаар зохиолд тусгагдсан. Гэр бүлийн харилцааг халуун дулаан, дотно байлгаж хосуудын хэн хэн нь үргэжл хүсч байдаг энхрийлэлийн талаар илэн далангүй ярилцах энэ дугаарт хөгжилтэй, сонирхолтой зүйл олон байх болно. Харин оролцогч бүсгүйчүүд маань эхний дугаар дээр чөлөөтэй ярьж чадах болов уу...