top of page

Нэвтрүүлгийн тухай асуулт хариулт

 

Үзэгчдийн маань хамгийн их асуудаг асуултуудыг түүвэрлэн асуулт хариултын буланг хүргэж байна. Эрхэм танд дараах хариултууд тус болно гэдэгт найдаж байна. Хэрэв танд дэлгэрүүлэн асуух зүйл байвал холбоо барих хэсэгт захидал үлдээх буюу манай утсаар холбогдоно уу! Таны асуултад хариулахдаа бид үргэлж баяртай байх болно.

01

Нэвтрүүлэг аль сувгаар гарах вэ?

 

Манай нэвтрүүлэг TV8, TV10, SBN Телевизүүдээр цацагдаж байгаа. Цаашид цацалт хийх сувгийн тоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. 

02

Интернэтэд шинэ дугаар хэзээ орох вэ? 

 

IНэвтрүүлгийн шинэ дугаар хийгдэж дуусаад 14 хоногийн дотор гэрээт телевизүүдээрээ цацагдаж дуусдаг. Үүний дараа www.youtube.com  дээрх онлайн сувагт байрлаж бусад вэб сайтуудад давхар байрлана. Харин шинэ дугаарт юу гарахыг урьдчилан мэдэхийг хүсвэл энд дарж харна уу!

03

Нэвтрүүлгийн байнгын оролцогчдыг хэрхэн сонгох вэ?

 

Нэвтрүүлгийн байнгын оролцогч болж бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хүн бүрт манай үүд нээлттэй. Харин та энэ талаараа гэр бүлийнхээ хүнтэй зөвлөж ойлголцсон байх нь чухал. Арван зургаан оролцогч байх ёстой ба одоо энэ тоо бараг гүйцэж байгаа тул та сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоорой!

04

Байнгын оролцогч эрэгтэй хүн байж болохгүй юм уу?

 

Бид анх зохиолоо гаргахдаа дандаа эзэгтэй нарын төлөөлөл байхаар шийдэлээ гаргасан. Гэвч баярын болон тусгай дугааруудад дандаа эрэгтэйчүүдээр оролцогчдоо бүрдүүлэн гаргах төлөвлөгөө бий. Хэрэв та өөрийн үе тэнгийн эрэгтэйчүүдийн төлөөлөл болон энэ дугаарт дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй байгаа бол бидэнтэй холбогдоно уу!

05

Нэвтрүүлгийг хаана бичдэг вэ?

 

Тус нэвтрүүлгийг бичиж буй студи нь Жигүүр Продакшний өөрийн студи бөгөөд бид телевизийн нэвтрүүлэг бүтээх гол зорилготой ажилладаг болохоор энэ талаар илүү дэлгэрэнгүй тодруулах бол манай маркетингийн албатай холбогдоорой.

© 2014 by Jiguur Production. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    jiguurproduction@gmail.com |  Утас: 9614-9210

bottom of page